Дуу хоолой

Thursday, March 4, 2010

Дэлхий даяар өндөр борлуулалттай байгаа эмүүд


Одоо урьдчилан сэргийлэх зорилготой эмүүд ихэвчлэн дэлхийн зах зээл дээр ноёлох болжээ. Ер нь дэлхийн хэмжээнд анагаах ухааны барьж байгаа гол чиг хандлага бол урьдчилан сэргийлэлт юм. Ерөөсөө өвдсөн хойно нь баахан мөнгө цацаад байдаг буруу юм гэж үзэж л дээ.

Жишээ нь №1 байгаа энэхүү Lipitor гэж эм бол цусан дахь холестерол (өөх тос) бууруулах үйлдэлтэй юм. Ингэснээр дэлхийн №1 проблем болсон зүрх судасны эмгэг, түүний хүндрэл болох цус харвалт, шигдээс зэрэг өвчний эрсдэл буурах юм.