Дуу хоолой

Sunday, June 27, 2010

Хүүхдийн хүйсийг тодорхойлох нь

Хүү юу, охин уу?

-Энэ асуулт олон эцэг эхчүүдийн тэсэн ядан хүлээдэг асуудал. Миний энэ оруулсан таблицийг дэлхий даяар хүүхдийн хүйсийг тодорхойлоход ашиглаж байна. Энэ нь эмэгтэй хүний нас болон дааврын хэлбэлзэлтэй холбож шинжлэх ухаанчаар тайлбарлагдсан ба дунджаар 90% магадлалтай нь тогтоогджээ.

Энэ хүснэгтийг хэрхэн ашиглах вэ?

- Маш амархан.
Эхний босоо баганад эхийн нас
Дараагийн багануудад хүүхэд олсон сар- Хүүхэд олсон сараа мэдээжийн хэрэг хамгийн сүүлийн биений юм ирсэн өдрөөр баримжаалан олно.
Харин B-boy, G-girl гэж товчилсон байна.

-Гэхдээ биологи аливаа хүйсийн амьтдыг 50:50 байхаар "бүтээдэг". Монголд эмэгтэйчүүд нь ихэссэн гэх мэтээр ярьдаг боловч хүн амын бүтцийн дунд аваад үзэхэд үндсэндээ 50:50 хувь л байдаг. Иймээс энэхүү арга нэвтэрснээр аль нэг хүйс давамгайлна гэж ташаа ойлгож болохгүй шүү.
Амжилт хүсье!

“LASIK” буюу НҮДНИЙ ШИЛЭЭ хаях цаг ирж байна.


Товч түүх:

Анх Испанийн нүдний эмч Jose Barraquer 1950 онд анх эвэрлэгийг зүсч холын харалганыг засах мэс ажилбарыг санаачилсан бөгөөд микрокератом хутгыг практикт нэвтрүүлсэн эрдэмтэн юм. Үндсэндээ энэ бол эврэвчийн цацраг хэлбэрийн зүслэг (RK= radial keratotomy)-ийн эхлэл байжээ. RK лазер хагалгаанаас өмнө хийгдэж байсан арга юм. Үндэслэл нь адилхан бөгөөд мөн л эврэвчийг зүсч хугалах хүчийг өөрчилснөөр гэрэл дүрсийг торлог дээр тусгах зарчим юм. Гэхдээ лазер бус маш нарийн хэмжээст микротомоор зүсдэг байв. 1995 оноос эксимер лазерт байраа тавьж өгчээ.

1970 онд Оросын нүдний эмч Святослов Феодоров лазераар эврэвч засах хагалгааг (photorefractive keratectomy, цаашид PRK гэх) анх санаачилжээ.

Харин 1983 онд АНУ-ын Колумбын Их Сургуулийн эрдэмтэн Dr.Steven Trokel жинхэнэ утгаар нь хараа засах лазер хагалгааг клиникт нэвтрүүлж албан ёсны зохиогчийн эрхийг авчээ.

Тодорхойлолт
:

PRK (photorefractive keratectomy, цаашид PRK гэх) болон лазераар эврэвч засах хагалгаа (LASIK=LASer In-situ Keratomileusis цаашид LASIK гэх) нь хоёулаа лазераар эврэвчийн хэлбэрийг засаж холын харааг засах төстэй мэс заслын арга юм. (Цаашид тус бүрийн олон улсын товчилсон нэрээр нь нэрлэнэ). 1998 оны дунд үеэс 2 янзын лазер (Summit and Visx) нь PRK хийх боломжтой болжээ. Үүнээс хойш Visx, Summit зэрэг лазерууд АНУ-ын хоол хүнс, эмийн чанарын гэрчилгээ (FDA) авч улмаар лазераар эвэрлэгийг засах хагалгаа (LASIK)-г хэрэглэх болжээ.

PRK болон LASIK нь хоёул богино долгионы гэрлийн хүйтэн цацрагт зүсэгч лазер бөгөөд эврэвчийг өөлж, засч гэрлийг торлог дээр онож хугалах боломжтой болгоно. Эврэвч бол хамгийн хүчтэй гэрэл хугалагч нүдний хэсэг юм. Торлогт гэрлийг хугалан буулгаснаар цааш харааны мэдрэлээр дамжин уураг тархинд мэдэээлэл хүргэгддэг билээ. Холын харалган “миопи”-ын үед эвэрлэг конус хэлбэртэй болсон эсвэл нүдний алим арагш хэт сунасан байвал торлог дүрс шар толбоны өмнө фокуслагддаг. Тэгэхээр LASIK ажилбараар эврэвчийг хавтгайлж, нимгэлснээр дүрсийг торлог дээр илүү онож буулгадаг байна. Эврэвчийн бүтэц өөрөө цусны судасгүй учир ажилбарын дараа үрэвсэх, хүндрэл өгөх магадлал туйлын бага байдаг.

Зураг-1 Нүдний эврэвчийн бүтэц.
1.Олон давхар хавтгай хучуур эд,
2. Боумены мембран
3. Жинхэнэ эд
4. Десцемент
5. Эндотель



LASIK эврэвчийн гадаргууг зүсээд хөндийрүүлж авах бөгөөд эврэвчийн жинхэнэ эдийн түвшинд өөлж, нимгэлсний дараа эргүүлж тавьж “эдгээдэг” байна. Энэхүү 2 ажилбар нь хоёул эврэвчийг илүү хавтгай болгож, нимгэлж өгдөг бөгөөд ингэснээр торлогийн наана хугарч байсан дүрсийг засч торлог дээр хугалдаг байна. Энэ аргаар астигматизмыг ч засах боломжтой.

Ажилбар:
LASIK болон PRK ажилбарын үед хоёуланд нь нүдэнд хэсэг газрын мэдээ алдуулагч дусаадаг. Үйлчлүүлэгчийг нойрсуулах шаардлагагүй. LASIK ажилбарыг "flap and zap" ажилбар гэдэг. Энэ нь нэг талаасаа эврэвчийг өөлж, нимгэлэн хавтгайлах ба лазераар “буудах” гэсэн үг юм. Нүдийг ажилбарын турш нээлттэй байлгах зорилгоор тэвхдэж, хамгаалах бөгж тавьдаг. Мэдээ алдуулагч дусаасны дараа эвэрлэгийн тодорхой зузаантай микрокератомоор зүсч авах ба будгаар урьдчилан тэмдэглэсэн хэсэг хүртэл лазераар буудна. Хэсэг хугацаанд үйлчлүүлэгч харах боломжгүй болох ба хагалгааны энэ хэсэг цөөн хэдхэн секунд л үргэлжилнэ. Ингээд зүссэн эврэвчийн хэрчимийг эргүүлж тавьж эдгээснээр ажилбар дуусна. Илүү дэлгэрэнгүй авч үзье.


1. Мэдээ алдуулах уусмал нүдэнд дусаасны дараа нүдийг ажилбарын турш нээлттэй байлгах зорилгоор тэвхдэж, хамгаалах цагираг тавьдаг.
2. Жижиг сорогч цагиргийг эврэвчийг тойруулж байрлуулах ба энэ нь таны нүдний эвэрлэгийг маш нарийн хэмжээсээр зүсэх микрокератомын аюулгүй үйл ажиллагааг хангадаг юм.
3. Микрокератом маш богино хугацаанд зүснэ.
4. Ингэж эврэвчийн өнгөн хэсгийг хуулж нугалах юм.
5. Дараагийн шатанд таныг өөдөөс чинь цацрах гэрэл рүү хараарай гэнэ. Энэ бол таны эвэрлэгийг засах лазерын туяаны чиглүүлэгч байна. Товчлуур дарах мэт чимээ эдийг өөлөх үед сонсогдож болно. Энэ шат хэдэн секундээс минут хүртэл богино хугацаанд үргэлжилнэ. Энэ нь хэр их эврэвчийг засах вэ гэдгээс хамаарна.
6. Үүний үр дүнд таны эврэвчийн хэлбэр засагдсан байна.
7. Нугалсан эврэвчийг буцааж байрлуулна.
8. Гэртээ хэн нэгнээр хүргүүлэх хэрэгтэй. Учир нь нүд бага зэрэг бүрэлзэж болно.

Танд нүдний дусаалга өгөх бөгөөд гэртээ дусааж байх нь түргэн эдгэхэд тустай.
Маргааш өглөө та хараагаа шалгуулж “бүргэдийн нүдээ” гайхуулна.

Үр дүн

Мэс заслын үр дүн 92-98% амжилттай болдог. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж мөн адил. АНУ-ын нүд судлалын академаас сүүлийн арван жилийн турш хийсэн мета-анализ судалгааны үр дүнгээр үйлчүүлэгчийн сэтгэл ханамж 95,4% байсан байна. Хоёр хүрэхгүй хувьд зүслэг хийсэн эвэрлэг эдгэхгүй байх, буруу буцааж байрлуулах, ховор тохиолдолд үрэвсэл халдвар орох, нүд хуурайших, сорвижилт (ectasia) үүсэх, нүдний харах хүч хэт хүчтэй болох эсвэл дутуу засагдах хүндрэл илэрч болно. 40-с дээш насныханд ойрын харааны шил тааруулж өгөх шаардлагатай болдог.

Та хэрвээ нүдний шилээ хаяхыг хүсч байгаа бол эхлээд нүдний эмчид очиж бүрэн шинжилгээ өгч энэ мэс заслыг хийлгэх боломжтой эсэхээ магадлаарай! Жишээ нь миний хувьд хараа бүрэн тогтоогүй учир нүдний шилээ хэсэгтээ зүүж бэлэн болохыг хүлээж байна.